МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
7 дугаар зүйл. Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт

7.1.Сан нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, зээлийн батлан даалтын хороотой байна.

7.2.Сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна зохион байгуулалтын бусад бүтэцтэй байхаар дүрэмдээ зааж болно.

7.3.Сангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд үүсгэн байгуулагчдын хурлаас Сангийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилно.

7.4.Сангийн үүсгэн байгуулагчдын анхны хурлаас Сангийн дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсны дараа үүсгэн байгуулагчдын энэхүү эрх нь Удирдах зөвлөлд шилжих бөгөөд Сангийн дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

7.5.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.

7.6.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллийг оруулж болно.

Print