МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР
9 дүгээр зүйл. Хамгаалах байр

9.1.Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хамгаалах байр ажиллана.

9.2.Хохирогч болсон гэж өөрийгөө үзсэн этгээд хамгаалах байрны үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллага, эсхүл хамгаалах байрны захиргаанд гаргана.

9.3.Хүн худалдаалах гэмт хэргийг цагдаагийн болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг үл харгалзан хохирогчийг хамгаалах байранд түр байрлуулна.

9.4.Хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг Засгийн газар батална.

9.5.Засгийн газрын шийдвэрээр хамгаалах байрны үйл ажиллагааг төрийн бус байгууллагад хариуцуулж болно.

Print