МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР
14 дүгээр зүйл. Хүн худалдаалах талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, урамшуулах

14.1.Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлж, таслан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэрч болон уг гэмт хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнийг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамруулж болно.

14.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдээс төлбөртэй авч болно.

Print