МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР
13 дугаар зүйл. Хохирогч хүүхдийг хамгаалах

13.1.Хүүхэд хохирогч болсон бол цагдаагийн байгууллага болон энэ хуулийн 9.1-д заасан хамгаалах байрны ажилтан нь түүний эцэг, эхийг нэн даруй олж тогтоох арга хэмжээ авна.

13.2.Хохирогч хүүхдийн эцэг, эхийг олж тогтоогоогүй тохиолдолд түүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих этгээдийг тухайн сум, дүүргийн Засаг дарга томилно.

13.3.Хохирогч хүүхдийг энэ хуулийн 9.1-д заасан хамгаалах байранд насанд хүрсэн хохирогчоос тусад нь байрлуулна.

13.4.Хохирогч хүүхдийг зохих шатны сургуульд хамруулах үүргийг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцна.

Print