МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР
11 дүгээр зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хамгаалах

11.1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд түүнийг тус улсад зорчих, оршин суух, цагаачлах журам зөрчсөн гэсэн үндэслэлээр албадан гаргах арга хэмжээ авахыг хориглоно.

11.2.Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тухайн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл тус улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох буюу сунгана.

Print