МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР
10 дугаар зүйл. Хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах

10.1.Хохирогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа газрын хаяг, хувийн байдалтай нь холбоотой бусад мэдээллийг нууцлах ба эдгээр мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, түгээх, бусдад тараах, хохирогчийн нүүр царай, дуу хоолойг бусдад танигдахуйц байдлаар түгээхийг хориглоно.

10.2.Хохирогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг гэр бүлийнх нь бусад гишүүнд мэдэгдэхийг хориглоно.

10.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч болон хэргийн бусад оролцогч хохирогчийн хувийн байдлын тухай өөртөө ил болсон мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

10.4.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл хохирогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаягийг нууцлах арга хэмжээ авна.

Print