МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6 дугаар зүйл. Дэд зөвлөл, түүний бүрэн эрх

6.1.Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөл /цаашид “Дэд зөвлөл” гэх/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллана.

6.2.Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.3.Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс гадна хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.

6.4.Дэд зөвлөлийн ажлын албаны үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба гүйцэтгэнэ.

6.5.Дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

6.6.Дэд зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.6.1.хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тайлан мэдээллийг сонсох, шалгалт явуулах, зөвлөмж гаргах;

6.6.2.хүн худалдаалах нөхцөл байдлын талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөр уламжлан Засгийн газарт оруулах;

6.6.3.хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр бусад орны холбогдох байгууллагатай хамтран ажиллах чиглэл гаргаж хэрэгжүүлэх;

6.6.4.хүн худалдаалахтай тэмцэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах, хамтран ажиллах, санал санаачилгыг нь дэмжих, олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;

6.6.5.хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргах, биелэлтийг шаардах;

6.6.6.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг энэ хуулийн 16.5–д заасан журмын дагуу урамшуулах арга хэмжээ авах;

6.6.7.хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулах талаар санал боловсруулах;

6.6.8.хүн худалдаалах, түүний хор уршгийн талаарх нэгдсэн мэдээг гаргах;

6.6.9.хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

6.6.10.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.

Print