МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ
26 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгах

26.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 24.1.2-т зааснаас бусад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

26.2.Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо шалгана.

26.3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах, хянаж, шалгуулах асуудлыг энэ хуулийн 24.1.1-д заасан журмаар зохицуулна.

26.4.Авлигатай тэмцэх газар өргөдөл, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.

26.5.Улсын Их Хурлын гишүүнээс бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл бүрэн гүйцэд гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгана.

26.6.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

26.7.Энэ хуулийн 24.1.2-т заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо шалгана.

26.8.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

Print