МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ
25 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах

25.1.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй байна.

25.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэдийг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй саадгүй танилцах боломжоор хангах үүрэгтэй.

25.3.Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.

Print