МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
18 дугаар зүйл. Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт

18.1.Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.

18.2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно:

18.2.1.хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил;
18.2.2.нийтэд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;
18.2.3.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;
18.2.4.хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал;

18.2.5.хууль тогтоомжоор зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал.

18.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

18.4.Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж, эрх эдэлж болно.

18.5.Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно.

18.5.1.хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;

18.5.2.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;
18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг.

18.6.Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсхүл зөвхөн өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, аялал, бусад сургалтын үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

18.7.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол Улсын Их Хурлаас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно.

Print