МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

4.1.Дор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан;

4.1.4.хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

4.1.5.энэ хуулийн 23.1-д заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан.

4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон асуудлыг энэ хуулийг баримтлан шийдвэрлэж болно.

Print