МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДОЛООДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАГСДЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО
29 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн бүртгэл, мэдээлэл

29.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын болон энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүрэг хүлээнэ.

29.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн тайлан мэдээ, тоо баримтыг Үндэсний статистикийн хороо, эрүүл мэнд, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай үнэ төлбөргүй солилцож, харилцан мэдээлнэ.

29.3.Энэ хуулийн 29.1-д заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.

Print