МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
26 дугаар зүйл. Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зохион байгуулалт

26.1.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг улс, бүс, орон нутгийн асрамжийн газар, тасаг үзүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан зохион байгуулна.

26.2.Иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлж болно.

26.3.Энэ хуулийн 26.2-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно.

26.4.Энэ хуулийн 26.2-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага асруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироосон бол тухайн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргана.

26.5.Энэ хуулийн 26.2-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үзүүлэх нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зардлыг орон нутгийн төсөв, халамжийн сангаас гэрээний үндсэн дээр хэсэгчлэн буюу бүрэн санхүүжүүлж болно.

26.6.Энэ хуулийн 26.2-т заасан нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж мөрдүүлнэ.

Print