МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
22 дугаар зүйл. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

22.1.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд дараах өрхийн гишүүн-иргэн, иргэнийг хамруулна:

22.1.1.энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэдийн дотроос нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;

22.1.2.гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн.

22.2.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна:

22.2.1.хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох;

22.2.2.халуун хоол, цайгаар үйлчлэх.

22.3.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хөтөлбөр, журам, хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

22.4.Энэ хуулийн 13.1.2-т заасан тэтгэмж, 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан үйлчилгээ тус бүрд хамруулах нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнийг тодорхойлох журмыг Засгийн газар батална.

Print