МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
21 дүгээр зүйл. Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ

21.1.Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн-гишүүн иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн болон хэсэгчлэн төлөх;

21.1.2.нийгмийн халамжид хамрагдагсдад үзүүлэх эрүүл мэндийн бусад үйлчилгээ.

21.2.Энэ хуулийн 21.1.1-д заасан тусламж, дэмжлэгийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

21.3.Энэ хуулийн 21.1.2-т заасан тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, зардлыг төсвийн багцаасаа гаргана.

Print