МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
20 дугаар зүйл. Боловсролыг дэмжих үйлчилгээ

20.1.Боловсролыг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ:

20.1.1.энэ хуулийн 20.2-т заасан хүүхэд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт.

20.2.Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:

20.2.1.энэ хуулийн З.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд;

20.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
20.2.3.бүтэн ба хагас өнчин хүүхэд;
20.2.4.гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд;
20.2.5.төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд;
20.2.6.хорих ангиас суллагдсан хүүхэд.

20.3.Энэ хуулийн 20.2.2, 20.2.4, 20.2.6-д заасан хүүхэд албан бус сургалтад хамрагдаж байгаа бол түүнд энэ хуулийн 20.1.1-д заасан хөнгөлөлтийг бүрэн буюу хэсэгчлэн олгоно.

20.4.Энэ хуулийн 20.2.5-д заасан хүүхэд асрамжийн газраасаа боловсролын зардал авч байгаа бол энэ хуулийн тусламж, дэмжлэгийг давхардуулан олгохгүй.

20.5.Боловсролыг дэмжих үйлчилгээг нийгмийн халамжийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталж, тус тусын үзүүлэх тусламж, дэмжлэгийн зардлыг тухайн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас гаргана.

Print