МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨСВИЙН БҮТЭЦ
22 дугаар зүйл. Төсвийн ангилал

22.1.Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, тайлагнана.

22.2.Төсвийг дор дурдсаны дагуу ангилна:

22.2.1.төсвийн шатлалаар;

22.2.2.төсвийн захирагчаар;

22.2.3.эдийн засгийн ангиллаар;

22.2.4.хөтөлбөрөөр;

22.2.5.арга хэмжээгээр;

22.2.6.санхүүжүүлэх эх үүсвэрээр.

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан ангилал нь төсвийн анхдагч ангилал байна.

22.4.Шаардлагатай гэж үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн бусад ангилал болон төсвийн ангиллын дугаарлалт (код)-ын түвшинг тогтоож болно.

22.5.Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно.

22.6.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шат бүрд төсвийн ангиллыг дараах байдлаар хэрэглэнэ:

22.6.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг төсвийн шатлал бүрээр тогтоох;

22.6.2.төсвийн зарлагын дээд хязгаарыг төсвийн шатлал, тэдгээрт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, зарлагын томсгосон ангиллаар тогтоох;

22.6.3.төсвийн төлөвлөлт, бүртгэл, тайлагналтыг төсвийн ангиллын төрөл тус бүрээр, тэдгээрийн дэлгэрэнгүй ангиллын дагуу бэлтгэх;

22.6.4.төсөв батлах эрх бүхий байгууллага нь төсвийг шатлал бүрээр, түүнд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, хөрөнгө оруулалтын болон концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, тусгай сан, орлого, санхүүжүүлэх эх үүсвэр бүрээр нь батлах;

22.6.5.төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн төвлөрүүлэн захирагч бүрээр, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдахгүй төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах;

22.6.6.төсвийн төвлөрүүлэн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах;

22.6.7.төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар бүртгэж, тайлагнах;

22.6.8.төсвийн гүйцэтгэлийн явцын хяналтыг энэ хуулийн 22.2-т заасан ангиллаар хийх бөгөөд эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын дотор томсгосон ангиллаар хяналтын түвшинг тогтоож болно.

22.7.Энэ хуулийн 22.2-т заасан төсвийн ангиллын төрөл бүрээр дэлгэрэнгүй ангилал тогтоох, түүнийг төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд ашиглах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.8.Төсвийн ангиллыг Засгийн газрын санхүүгийн статистикийн олон улсын стандартад нийцүүлэн хөрвүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.9.Энэ хуулийн 22.6.8-д заасан ангиллаар тогтоосон төсвийг зүйл хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг төсвийн захирагчийн ангилал бүрээр тогтоох, томсгосон хяналтын түвшинг тогтоох нийтлэг журмыг Засгийн газар тогтоон мөрдүүлнэ.

Print