МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨСВИЙН БҮТЭЦ
21 дүгээр зүйл. Төсвийн шатлал

21.1.Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвөөс бүрдэнэ.

21.2.Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ.

21.3.Аймаг, нийслэлийн төсвийн дээд шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүргийн төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэлийн төсөв байна.

21.4.Төсвийн шатлал бүрд ногдох орлого, тухайн шатны төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар тогтооно.

Print