МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

9.1.Улсын Их Хурал төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах;

9.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, тэдгээрийн тодотголыг хэлэлцэж, батлах;

9.1.3.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах;

9.1.4.төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

9.1.5.Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох.

Print