МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
18 дугаар зүйл. Тусгай сан

18.1.Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгай сангаар дамжуулан гүйцэтгэж болно.

18.2.Тусгай сан нь Засгийн газрын тусгай сан, орон нутгийн тусгай сан гэсэн төрөлтэй байна.

18.3.Засгийн газрын тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг хуулиар зохицуулна.

18.4.Орон нутгийн тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг энэ хуулиар зохицуулна.

18.5.Засгийн газрын тусгай сан нь улсын төсвийн, орон нутгийн тусгай сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

18.6.Энэ хуулийн 4.1.50-д заасан эргэлтийн сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг тухайн жилийн төсвийн тухай хуулиар шийдвэрлэнэ.

18.7.Эргэлтийн сан байгуулах, эргэлтийн сангийн орлого, зориулалт, зарцуулалт, тайлагналттай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

Print