МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
16 дугаар зүйл. Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх

16.1.Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.

16.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч тогтооно.

16.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч тогтооно.

16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:

16.4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын төсвийн;

16.4.2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын төсвийн;

16.4.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ерөнхий сайдын төсвийн, Тэргүүн Шадар сайд болон Шадар сайдын ажлын албаны, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн;

16.4.4.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн;

16.4.5.агентлагийн дарга тус агентлагийн төсвийн;

16.4.6.Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

16.4.7.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тус зөвлөлийн төсвийн;

16.4.8.Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүхийн төсвийн;

16.4.9.Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн;

16.4.10.Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга тус байгууллагын төсвийн;

16.4.11.аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн тамгын хэлтсийн дарга тухайн шатны шүүхийн төсвийн;

16.4.12.Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Улсын ерөнхий прокурорын газрын төсвийн;

16.4.13.аймаг, нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга тухайн шатны прокурорын байгууллагын төсвийн;

16.4.14.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

16.4.15.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;

16.4.16.Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн төслийн төсвийн;

16.4.17.Засгийн газрын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн;

16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.

16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;

16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;

16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;

16.5.6.дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

16.5.7.байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах;

16.5.8.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх.

Print