МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
15 дугаар зүйл. Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүний бүрэн эрх

15.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно.

15.2.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээгээр тусгай зориулалтын шилжүүлэг хүлээн авсан төсвийн төвлөрүүлэн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

15.3.Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтооно.

15.4.Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.4.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8–д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

15.4.2.энэ хуулийн 14.2.8-д заасан тайланг нэгтгэн харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.

Print