МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

12.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүнд тусгах эдийн засаг, төсвийн таамаглалыг боловсруулах;

12.1.2.улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах;

12.1.3.Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах;

12.1.4.жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийг төсвийн цаглабрыг баримтлан бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

12.1.5.төсвийн тодотгол хийх тухай Засгийн газрын саналыг боловсруулах;

12.1.6.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;

12.1.7.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах;

12.1.8.Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргах;

12.1.9.олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

12.1.10.Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх; зээл төлөх санал боловсруулах;

12.1.11.банкинд данс нээх зөвшөөрлийг төсвийн байгууллагад олгох;

12.1.12.төлөгдөөгүй улсын өрийн үлдэгдэл, дунд хугацааны өрийн үйлчилгээний таамаглалыг хагас жил тутам гаргаж нийтэд хэвлэн нийтлэх;

12.1.13.төв төрийн сангийн чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө, нөөцийн санг байршуулах;

12.1.14.эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

12.1.15.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн байгууллагаас худалдан авах арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт тавих;

12.1.16.төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

12.1.17.төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах;

12.1.18.эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан төвийг байгуулж ажиллуулах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

12.1.19.төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог удирдах;

12.1.20.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулж авах.

Print