МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
11 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

11.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон жилийн төсвийн хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

11.1.2.санхүү, төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд заавар, журам батлан гаргах;

11.1.3.төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох;

11.1.4.төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

11.1.5.төсвийн дэлгэрэнгүй ангиллыг батлах;
11.1.6.Засгийн газраас эрх олгосноор зохих хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын нэрийн өмнөөс өр үүсгэх, өрийн баталгаа гаргах, өр үүсгэх зөвшөөрлийг энэ хуулийн 62.6.2-т заасны дагуу олгох;

11.1.7.төсөв, татварын харилцааг зохицуулах хуулийн төсөл нь төсөв, санхүүгийн бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

11.1.8.зээл, тусламжийн удирдлагыг хэрэгжүүлэх;
11.1.9.өрийн удирдлага, түүний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.10.төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;
11.1.11.төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах;

11.1.12.төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

11.1.13.энэ хуулийн 8.6.3-т заасан төсвийн хуваарийг батлан мөрдүүлэх, түүнд өөрчлөлт оруулах;

11.1.14.энэ хуулийн 10.1.9-д заасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох;

11.1.15.төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох;

11.1.16.төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох;

11.1.17.орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах;
11.1.18.Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг тогтоох;

11.1.19.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулан авах.

Print