МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

10.1.Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.2.Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар батлах;

10.1.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг батлах;

10.1.5.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах;

10.1.6.төсвийн төсөл нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

10.1.7.төсвийн хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.8.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнах;

10.1.9.Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;

10.1.10.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулахаар хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;

10.1.11.төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах;

10.1.12.Засгийн газрын зээл болон улсын өрийн удирдлага, түүний стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх;

10.1.13.улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих журмыг батлах;

10.1.14.тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх.

10.2.Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой татвар төлөгчдийн төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон салбарын эрдэмтдээс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус төсөв, санхүү, эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөл нь төсвийн төсөл болон улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ.

10.4.Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

Print