ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ |
ХОЁРДУГААР БҮЛЭГ ТӨСВИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ |
5 дугаар зүйл. Төсвийн зарчим
5.1.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:
5.1.1.төсвийн тогтвортой байдлыг хангасан байх;
5.1.2.төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх;
5.1.3.санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;
5.1.4.ил тод байдлыг хангасан байх;
5.1.5.хариуцлагатай байх.
|
|