МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Бусад
36 дугаар зүйл. Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

36.1.Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл харилцаа холбооны улсын байцаагч дараах захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

36.1.1.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

36.1.2.хувийн түлхүүрийн нууцлалыг задруулсан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин, нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.3.энэ хуулийн 6.3, 6.4-т заасан тоон гарын үсэг хэрэглэх журмыг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

36.1.4.энэ хуулийн 10.3, 10.5-д заасныг зөрчиж гэрчилгээ олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин, нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

36.1.5.энэ хуулийн 13.1-д заасны дагуу гэрчилгээг хүчингүй болгоогүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.6.энэ хуулийн 14.1-д заасныг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.7.энэ хуулийн 15.2-т заасныг зөрчсөн гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.8.энэ хуулийн 27.2-т заасныг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.9.энэ хуулийн 30.1-д заасан үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.10.энэ хуулийн 31.1-д заасныг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

36.1.11.цахим баримт бичгийн агуулгад хууль зөрчиж өөрчлөлт оруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорин тав дахин дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

36.1.12.тоон гарын үсгийн мэдээллийн санг устгасан, хууль бусаар өөрчлөлт оруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

36.1.13.улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Print