МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Бусад
35 дугаар зүйл. Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

35.1.Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжүүлнэ.

35.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийж, дүгнэлт гаргана.

35.3.Төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий хөндлөнгийн шинжээчээр шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулж болно.

Print