МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаарх төрийн зохицуулалт
34 дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх

34.1.Харилцаа холбооны зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

34.1.2.нийтийн түлхүүрийн дэд бүтцийн стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;

34.1.3.гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах;
34.1.4.гэрчилгээ олгохтой холбогдсон нийтлэг журмыг боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

34.1.5.тоон гарын үсгийн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

34.1.6.бүртгэлийн нэгж байгуулах, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журмыг батлах;

34.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Print