МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх
7 дугаар зүйл. Тоон гарын үсгийн хэрэгсэл

7.1.Тоон гарын үсэг тухайн тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч этгээдэд хамаарах эсэх болон тухайн цахим баримт бичиг бүрэн бүтэн эсэхийг тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглан шалгана.

7.2.Тоон гарын үсгийг бүтээх болон тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид “хувийн түлхүүр” гэх/-ийг хадгалахад дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглана:

7.2.1.тоон гарын үсэг бүхий цахим баримт бичгийн агуулгад өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжтой байх;

7.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг таних боломжтой байх;
7.2.3.тоон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой байх;

7.2.4.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх нөхцөлийг хангасан байх;

7.3.5.хувийн түлхүүр болон тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид “нийтийн түлхүүр” гэх/-ийг үүсгэх, дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.

Print