МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
25 дугаар зүйл. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

25.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгана.

25.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг үндэслэн тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

25.3.Дараах тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:

25.3.1.нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудын аль нэг нь энэ хуулийн 23.1-д заасан шаардлага хангаагүй бол

25.3.2.энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол

25.3.3.энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаа дууссанаас хойш ирүүлсэн бол;

25.3.4.энэ хуулийн 34.3, 34.4-т заасныг зөрчсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ хуулийн 25.4-т заасан хугацаанд хуулийн шаардлагад нийцүүлж ирүүлээгүй бол;

25.3.5.эвсэл байгуулах тухай шийдвэр гаргахдаа энэ хуулийн 24.1-24.4-т заасан журам, шаардлагыг зөрчсөн бол

25.3.6.эвсэлд нэгдэн орсон аль нэг нам нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлсэн бол.

25.4.Сонгуулийн ерөнхий хороо төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 34.3, 34.4-т заасан шаардлагад нийцээгүй сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тухайн нам, эвсэлд буцаах бөгөөд нам, эвсэл энэ хуулийн 34.3, 34.4-т заасан шаардлагад нийцүүлж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

25.5.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.

Print