МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
18 дугаар зүйл. Хэсгийн хороо, түүний бүрэн эрх

18.1.Тойргийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

18.2.Хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын цар хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:

18.2.1.тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 5, эсхүл 7
18.2.2.тухайн хэсэгт 2000-2500 хүртэл сонгогчтой бол 7, эсхүл 9
18.2.3.тухайн хэсэгт 2500-аас дээш сонгогчтой бол 9, эсхүл 11.

18.3.Хэсгийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.3.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх

18.3.2.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх тухай асуудлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх

18.3.3.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад орсон бол улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;

18.3.4.энэ хуулийн 20.2-т заасан сонгогчийн мэдээлэл түүний иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд зөрчлийг арилгуулахаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;

18.3.5.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмж зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах

18.3.6.санал хураалтын дүнг гаргаж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй хүргэх

18.3.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүлээлгэн өгөх

18.3.8.сонгууль зохион байгуулах болон санал авах, санал тоолохтой холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах

18.3.9.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх

18.3.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

Print