МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
17 дугаар зүйл. Салбар хороо, түүний бүрэн эрх

17.1.Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

17.2.Салбар хороо нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.2.1, 16.2.2, 16.2.7-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.2.1.харьяалах хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах

17.2.2.тойргийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хороонд зохих журмын дагуу хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих

17.2.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх

17.2.4.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хэмжээгээр сонгуулийн дүнг нэгтгэж, харьяалах тойргийн хороонд хүргэх, нийтэд мэдээлэх

17.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

17.2.6.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, харьяалах тойргийн хороонд хүлээлгэн өгөх;

17.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

Print