МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
16 дугаар зүйл. Тойргийн хороо, түүний бүрэн эрх

16.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

16.2.Тойргийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

16.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
16.2.3.харьяалах салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах.

16.2.4.харьяалах хэсгийн хороодын нэгдсэн дугаарыг тогтоох;
16.2.5.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороодод хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.2.6. тойрогт нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;
16.2.7.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар харьяалах салбар болон хэсгийн хороо, түүнчлэн тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

16.2.8.харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх.

16.2.9.санал хураалтын дүнгийн тухай харьяалах салбар болон хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн тухайн тойргийн сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх, нийтэд мэдээлэх;

16.2.10.дахин санал хураах, нөхөн болон дахин сонгууль явуулах ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

16.2.11.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;

16.2.12.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

16.2.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

Print