МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг
3.1.2.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн 15.1-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг

3.1.3.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшиж бүртгүүлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг;

3.1.4.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг

3.1.5.“хорин таван нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг

3.1.6.“намын гишүүн” гэж улс төрийн аль нэг намд гишүүнээр элсэн бүртгүүлсэн иргэнийг

3.1.7.“төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг

3.1.8.“төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.

Print