МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
10 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, түүнчлэн саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, программ хангамж, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл болон тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал

10.1.2.саналын хайрцаг хийх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал

10.1.3.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага хэвлэх, хүргэх зардал

10.1.4.сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүний сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал

10.1.5.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал

10.1.6.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянан шалгахад гарах зардал

10.1.7.дахин санал хураах, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулах зардал

10.1.8.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүний тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

10.1.9.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал

10.1.10.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал
10.1.11.Улсын Их Хурлаас баталсан бусад зардал.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан хүн амын тоонд түшиглэн тооцон гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална.

10.3.Тойргийн болон салбар, хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

10.4.Тойргийн болон салбар, хэсгийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.

10.5.Энэ хуулийн 10.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын төв болон орон нутгийн байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

10.6.Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 10.4-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print