ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/ |
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Монгол Улсын үндэсний татварын алба |
40 дугаар зүйл. Татварын албанаас халах
40.1.Татварын улсын байцаагчийг дараахь үндэслэлээр татварын албанаас хална:
40.1.1.сахилгын зөрчил удаа дараа гаргасан;
40.1.2.хууль тогтоомж, татварын улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;
40.1.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон;
40.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан.
|
|