МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын татвар
8 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтоох

8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

8.2. Энэ хуулийн 7.3.9-7.3.12, 8.4, 8.5-т зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

8.3.Энэ хуулийн 7.3.9-7.3.12-т заасан татварын хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.4.Засгийн газар нь энэ хуулийн 7.3.13-т заасан агаарын бохирдлын төлбөр, 7.4.5-д заасан усны нөөц ашигласны төлбөр болон 7.4.10-7.4.12-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.
/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.5.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.5-д заасан рашааны нөөц ашигласны төлбөр болон 7.4.3,7.4.6,7.4.8,7.4.14-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.
/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ хуулийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

Print