МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт
24 дүгээр зүйл. Мэдээллийн сан

24.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан мэдээллийн санг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хөтөлнө.

24.2.Мэдээллийн сан нь дараахь мэдээллээс бүрдэнэ:

24.2.1.жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох бусад эрх зүйн актууд /журам, заавар, тушаал, аргачлал/;

24.2.2.шинэ техник, технологийн зах зээлийн үнэ, техникийн үзүүлэлтийн талаархи мэдээлэл;

24.2.3.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;

24.2.4.жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл;

24.2.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;

24.2.6.хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.

24.3.Мэдээллийн санг хөтлөх, түүнд мэдээлэл төвлөрүүлэх, үйлчилгээ үзүүлэх журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Print