МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт
21 дүгээр зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр

21.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулна. Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох саналыг тусган Засгийн газарт оруулж батлуулна.

21.2.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах ба хэрэгжүүлэх хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

21.3.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, биелэлтийг хагас жил тутам Засгийн газарт тайлагнаж, олон нийтэд мэдээлнэ.

Print