МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт
20 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл

20.1.Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих талаар санал, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ байна.

20.2.Зөвлөлийн дарга нь үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөл 15 хүртэл гишүүнтэй байх бөгөөд дараахь байгууллагын төлөөллөөс бүрдэнэ:

20.2.1.барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.2.боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.3.зам, тээвэр, холбоо, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.4.нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.5.түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.6.үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.7.хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.2.8.Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба;

20.2.9.Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим;

20.2.10.жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.

20.3.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 20.2-т заасан байгууллагын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Зөвлөлийн гишүүн орон тооны бус байна.

20.4.Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

20.5.Зөвлөл энэ хуулийн 11.1-д заасан бүрэн эрх болон 15, 16, 17, 18, 19, 21 дүгээр зүйлд заасан төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал, зөвлөмж гаргах үүрэгтэй.

20.6.Зөвлөл орон нутагт салбар зөвлөлтэй байж болно. Салбар зөвлөлийн ажиллах журмыг Зөвлөлийн дарга батална.

Print