МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, үндсэн чиглэл
19 дүгээр зүйл. Санхүүжилтийг дэмжих, өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах

19.1.Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

19.1.1.жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангах үүднээс санхүүгийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, даатгалын тогтолцоог хөгжүүлэх;

19.1.2.банк болон банк бус санхүүгийн байгууллагатай тохирсны үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрт зориулсан санхүүжилтийг бий болгох;

19.1.3.урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох;

19.1.4.зээлийн баталгаа гаргах;

19.1.5.зарим төрлийн даатгалд хамруулах;

19.1.6.гадаадын болон олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, тусламжийн арга хэмжээнд хамруулах;

19.1.7.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.

19.2.Жижиг, дунд үйлдвэрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалтын тогтолцоог боловсронгуй болгох, татварын ачаалалыг зохицуулах арга хэмжээ авна.

Print