МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, үндсэн чиглэл
18 дугаар зүйл. Эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах

18.1.Жижиг, дунд үйлдвэрийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

18.1.1.худалдааны бүтэц, түүхий эдийн нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт нь жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болзошгүй тохиолдолд бизнесийн тогтвортой байдлыг хангах, өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх;

18.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бий болгох;

18.1.3. шаардлагатай бусад арга хэмжээ.

18.2.Жижиг, дунд үйлдвэрийг эрсдэлээс хамгаалах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

18.2.1.харилцагч дампуурах тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийг эрсдэлээс хамгаалах зорилго бүхий хамтарсан эрсдэлийн сан, даатгалын тогтолцоог бий болгох;

18.2.2.жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дахин шинээр сэргээх тогтолцоог боловсронгуй болгох;

18.2.3.энэ хуулийн 18.1.1, 18.2.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ажлын байр шинээр бий болгох;

18.2.4.шаардлагатай бусад арга хэмжээ.

Print