МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Жижиг, дунд үйлдвэрийн талаархи төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
11 дүгээр зүйл. Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

11.1.Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

11.1.2.жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, бодлогоор хангах;

11.1.3.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлийн талаархи саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

11.2.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

11.2.2.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлийн талаар санал боловсруулах;

11.2.3.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах санал боловсруулж зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

11.2.4.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;

11.2.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

11.2.6.жижиг, дунд үйлдвэрийн талаар шаардлагатай судалгааг тогтмол явуулж, үр дүнг нийтэд мэдээлэх;

11.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

Print