МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч
7 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасах

7.1.Бүртгэх байгууллага дор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасч, энэ хуулийн 6.6-д заасан гэрчилгээ буюу тэмдэглэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргана:

7.1.1.энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон;

7.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан;

7.1.3.бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

7.1.4.аж ахуйн нэгж татан буугдсан;

7.1.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Print