МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам
25 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах

25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:

25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;
/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

25.1.3. Монгол Улсын харьяатаас гарсан.

Print