МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн албан тушаал
9 дүгээр зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаал

9.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.1. төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;

9.1.2.боловсрол , шинжлэх ухаан , эрүүл мэнд , соёл , урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх , туслах албан тушаал;
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2009 оны 11 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.3. Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллага болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9.1.4.яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Print