МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
49 дүгээр зүйл. Биржийн хэлцэл

49.1.Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх / эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бүртгүүлнэ.

49.2.Хууль, тухайн төрлийн хэлцлийн шинж байдалд харшлахгүй бол биржийн хэлцэлд түүний агуулгад нийцүүлэн зохих гэрээ /худалдах-худалдан авах, комиссийн зэрэг/-ний журмыг хэрэглэж болно.

49.3.Талуудын худалдааны нууцыг агуулсан, тэдний зөвшөөрөлгүйгээр мэдээлж болохгүй нөхцөлийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлно.

49.4.Биржийн хэлцэл байгуулах, түүнээс үүсэх эрх, үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийн талаар талууд шүүхэд гомдол гаргаж болно.

Print