МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх

43.1. Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:
43.1.1.хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;
43.1.2.хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон;

43.1.3.хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу
өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн.

43.2.Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:

43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;

43.2.2.хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан;

43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн.

43.3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

43.4.Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно.

Print