МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн этгээд
27 дугаар зүйл. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл

27.1.Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.

27.2.Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.
27.3.Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.

27.4. Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу арилгана.

27.5.Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
27.6.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.

Print